Буцах

Гачуурт тосгоны эрүүл мэндийн төв

Цахим хуудасны хаяг:
gachuurt.ub.gov.mn
Е-мэйл хаяг:
gachuurt_emneleg@yahoo.com
Утасны дугаар:
98110887
Хаяг, байршил:
БЗД-ийн 20 дугаар хороо Төвийн хэсэг

Мэдээлэл байршуулсан байдал

Шуурхай хурлын биелэлт: 18
Харьяа байгууллагын мэдээ: 0
Зарын тоо: 2
Байгууллагын дарга: Адъяа Амаржаргал

ГАЧУУРТ ЭМТ-ИЙН ТАНИЛЦУУЛГА

Улаанбаатар хотын АДХГЗ – ны 1961 оны 06 дугаар сарын 25- ны өдрийн 105 дугаар захирамжаар Гачууртын САА – г түшиглэн 8 ортой хүний их эмчийн салбар нэртэйгээрбайгуулагдан их эмч – 1 ,бага эмч 1,сувилагч 1, орон тоотой байсан .

1988 онд ЭХЯ,хотын Эрүүл мэндийн газрын шийдвэрээр 15 ортой Гачуурт тосгоны хүн эмнэлэг нэртэйгээр өргөжсөн.Тус эмнэлэг нь түүхэн 58 жилийн хугацаанд НҮБ- ын Хүүхдийн сангийн“Хүүхдэд ээлтэй эмнэлэг “, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн “ Найдвартай түнш “ байгуулага ,1990 оны БЗД- ийн тэргүүний байгууллага ,1995 оны тосгоны шилдэг хамт олон болж байсан. Магадлан итгэмлэл 3 удаа орсон. Эхийн эндэгдэл гаргаж байгаагүй.

2011 оны ЭМЯамны сайдын тушаалаар Гачуурт эрүүл мэндийн төв нэртэй хүүхдийн 5 ,дотрын 12 нийт 17 ортой болсон .

Үйл ажиллагааны чиглэл .

1.Стационарын тусламж үйлчилгээ – дотрын 12 , хүүхдийн 5 ортой сумын эмнэлгийн анхан шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг .

  1. Алсын дуудлага – Улиастай, Гүнжийн хоолой , Шар хоолоы ,Их ам ,Бага ам ,Арцат ,Могойт дэнж ,Бага хуандай ,Их хуандай,Дэндий ,Хар усан тохой гэсэн чиглэлүүдэд тусламж үзүүлдэг.

3.Яаралтай тусламжийг – ажлын бус цагаар болон баяр ёслолын өдрүүдэд дуудлагаар тосгоны хүн амд үзүүлдэг.

Байгууллагын нэр:  Гачуурт тосгоны эрүүл мэндийн төв
Хаяг байршил: БЗД-ийн 20-р хороо Төвийн хэсэг
Дарга:  А.Амаржаргал
Нягтлан бодогч: Б.Батхишиг
Харилцах утас: 70490103.